2015-01-11

№ 2

бичсэн: Daddymon төрөл:
нэг гэрийн хүүхдүүд хамтдаа өсөх нь жам. Гэвч дөрвийн дөрвөн хүүхдийг яаж ч хичээгээд зохицуулж чадахгүй байгаа би 2 ийг нь аваад хөдөө байх эмээд нь түр харуулахаар аваад явлаа.  Угийн охидтой учираа олж чаддаггүй би ээждээ охидыг маань сайн харж байгаарай, та л учирыг нь олж чадна.
ээдээ та минь байхгүй байсан бол хүү чинь энэ хэдийгээ яаж өсгөнө дөө, ингэхэд та яаж биднийг өсгөж хүмүүжүүүлсийм бээ. хайртай шүү ээжээ... нэг амьсгаагаар бүгдийг нь урсгаж өглөө. 

Амьдралаа нэг л тогтоож чадахгүй, будилж яваа намайг битүүхэндээ  л нэг өрөвдөнгүй харах тэр харцыг олон удаа өнгөрүүлж сурсанаараа д...

2015-01-08

№ 1

бичсэн: Daddymon төрөл:
... Ааваа
...аан миний хүү
... ээж хаачсийм бээ...
... аан юу л даа миний хүү.... аав нь дараа хэлж өгье тэгэхүү миний хүү...

Энэ бол миний хэлж, тайлбарлаж өгч чадахгүй зүйлс. Хэдэн бор хүүхдүүд минь хэзээ нэгэн цагт надаас асуувал би юу гэнэ дээ хэмээн айж байсан үе ингээд ирчихлээ гэж үү?

Би бол байдаг л нэг эр хүн. гэрлэж амжаагүй яваа ч 2 хүү, 2 охинтой аав хүн. 

Амьдралын эргүүлгэн дунд будилж, төөрч, алдаж, онож яваа жирийн л нэг залуу. гэхдээ амьдралын буухиан дунд ганцаараа гүйж яваа хойно бухимдаж, ядарч, шаналж л явна.
Доторхоо дэлгэх хүнгүй хойно, хожим хойно намайг ойлгог гэж үр хүүхдүү...